Monday, May 9, 2016

BTS хамтлагын эсрэг анти фенүүд твиттер халдлага зохион байгууллаа.



BTS хамтлаг 5 сарын 1-нд FIRE дуугаараа эргэн ирээд удаагүй байгаа билээ. Гарсан дариудаа л бүх чаартуудад ALLKILL хийж мөн hwanyonghwa цомгын төгсгөл болгож гаргасан Young Forever дуу нь одоог хүртэл чаартуудад дээгүүр жагссаар байгаа. Энэ сарын 7, 8-нд буюу өчигдөр уржигдар хоёр 화양연화onstageEpilogue тоглолт Olympics Arena Hall-д  2 өдөр зохион байгуулагдсан. 



Амжилт их байхын хэрээр хов жив үргэлж дагадаг гэдэг.. Анти фенүүд БиТиЭс хамтлагыг Shinee ,Big Bang ,Justin Bieber нарын дуунуудаас хулгайлсан гэж үзэж байгаа юм. 
Big Bang хамтлагын өнгөрсөн жил гаргасан Sober дууны клипнээс санаа авч хулгайлсан..... 
Shinee хамтлагын тийсер зурагуудтай зарим зураг нь адилхан байна.
Justin bieber-ын Sorry дууны ая \mixtape\ нь адилхан байна.... гэх зэрэг маш олон шүүмж анти фенүүд гаргаж байгаа юм. БиТиЭс-ийн сая болсон тоглолт бараг 2 цаг үргэлжилсэн бөгөөд 2өдөр болсон. Тоглолт дууссаны дараа твиттер халдлага зохиохоор тэд төлөвлөсөн байна. Twitter trend буюу hashtag #copybts гэж бичсэн байна. Ихэнх зарын сайтуудаар бидний шүтээнүүдийг тэд дуурайж байна.. Тиймээс бид пэндомуудын сүр хүчийг үзүүлэх хэрэгтэй та зүгээр л copybts гэсэн хаштаг бичихэд л болно. Тэд өөрсдөөсөө ичээсэй гэх зэрэг гарчигтай мэдээллүүдийг сошиалаар тараасан юм.  Хүмүүс энэ үйлдлийг хийж байгаа анти  фенүүдийг VIP , L ,Shawol-үүд байх хэмээн сэжиглэж байгаа юм.  SM болон YG -аас оюуны өмчийг хуулбарласан гэх ямар ч мэдэгдэл хийгээгүй байгаа, учир энэ зөвхөн анти фенүүдийн хийж буй үйлдэл юм. 

Гэсэн хэдий ч АРМИ нар мэдээж зүгээр суухгүй... 
ARMY нарын 9 hashtag тэр өдрүүдэд трэнд болсон юм.

Манай хэдийн тоглолт гайхалтай сайхан болж өнгөрсөн.. Нулимс дуслуулсан өдрүүд байлаа..
Хүссэн тоглолтоо хийж фенүүдтэйгээ 2 өдрийг өнгөрөөлөө. Хүссэн зорилгодоо хүрч чадлаа.





















Анх ингэж эхэлж байсан. Одоо харин Olympics Arena-г дүүргэж чадлаа.



No comments:

Post a Comment

hjhk