Wednesday, May 4, 2016

2NE1 хамтлагийн хуучин гишүүн Minzy Instagram хуудсаараа дамжуулж фэнүүддээ захидал бичжээ.



Тэрээр 5 сарын 5-ны шөнө дунд өөрийн инстаграм хуудсан дээрээ нэгэн захидлын зураг оруулсан ба тэрхүү захидал дээр:/ Сайн байцгаана уу Minzy байна. Юуны өмнө энэхүү захидлыг та бүгдэд чин сэтгэлээсээ бичиж байна. Хамтлагаасаа гарж олон хүнийг цочирдуулж олон фэнүүдийгээ гонсойлгосон мэдээ хүргэсэнд уучлаарай. Би өөрийн хүслээр MInzy Kong хэмээх нэртэйгээр цаашид уран бүтээлээ хийх болно. 16 насандаа 2NE1 хамтлагт дэбютээ хийж дэлхий даяар маш олон фэнүүдтэй болж олон ч гайхалтай дурсамжийг бүтээлээ. Эдгээр гайхалтай туршлагийг олж авч намайг уран бүтээлч болоход тусалсан бүх хүнд баярлалаа. Би илүү шаргуу ажиллаж цаашдаа та бүхэнд жинхэнэ өөрийгөө харуулах болно. Намайг дэмждэг гэр бүл найз нөхөд фэнүүддээ баярлалаа. Би удахгүй эргэн ирнэ Амлаж байна/ хэмээн бичжээ.

No comments:

Post a Comment

hjhk