Monday, May 2, 2016

Хов жив энтэртайнмент компаниудын хувьцааны үнэд хэрхэн нөлөөлдөг вэ?


K-поп дахь дуулиант хэргүүд болон скандал зэрэг нь зөвхөн уран бүтээлчдэд биш харин компаниудад ч хүнд цохилт болдог. 



Ихэнхдээ хөрөнгө оруулагчид тухайн компани эсхүл уран бүтээлчдийн тухай сайн, муу мэдээний хариуд хувьцаа худалдан авч болдог. Амжилттай комебак эсвэл дэбют нь хувьцааны үнийг хэдэн оноогоор өсгөж болох боловч, дуулиант хэрэг гарвал компанийн хөрөнгийн зах зээл огцом уналтанд орж, зүгээр л нэг өдрийн дотор сая долларын хохирол учруулсан явдал их гардаг.
Солонгос улсын хамгийн том зарим агентлагуудын хувьцааны үнэд дуулиант хэрэг хэрхэн нөлөөлж байгааг үзүүлэв.



Kris SM-ын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргав:
EXO хамтлагийн хуучин гишүүн Kris Wu 2014 оны тавдугаар сард SM Entertainment -с гэрээг хүчингүй болгох талаар шүүхэд өгсөн нь компанийн хувьцааны үнэ асар их буурахад хүргэсэн. Сарын эхэнд хувьцаа огцом унаж эхлэн 52.300 вон (ойролцоогоор $ 46) болон арилжаалагдаж байсан бол зургадугаар сарын сүүлээр гэхэд 35,000 вон (ойролцоогоор $ 31) бага болсон байна. Нийт алдагдал $309 саятай тэнцүү байсан юм.




Jessica SM-г орхив:
Үүний дараа SM-ийн хувьцаа бага багаар сэргэж эхэлж байсан ч Jessica-ийн мэдээ хувьцааг дахин доош унагасан. Компанийн хувьцааны үнэ 40.750 вон (ойролцоогоор $ 36) нь 37.400 вон (ойролцоогоор $ 33) болтлоо унаж дууссан. Тэр үед SM-ийн 20.6 орчим тэрбум хувьцаа байснаас 69.1 тэрбум вон (ойролцоогоор 65 сая $) нь хуримтлагдсан алдагдалд хүргэсэн.




Luhan SM хоёрын хоорондох зөрчилдөөн:
Luhan 2014 оны арваннэгдүгээр сард гэрээг хүчингүй болгох талаар шүүх хурал болсоны дараа компанийн хувьцаа 27.100 вон (ойролцоогоор $ 24) болж дахин буурсан. Энэ өдрийг хүртэл SM-ийн хувьцааны үнэ одоо ч гэсэн Kris-ын шүүхийн өмнө нь байсан хэмжээндээ хэзээ ч эргэж ороогүй байгаа юм.




Tzuyu болон Тайвань Хятадын маргаан:
Tzuyu телевизээр Тайваны тугийг даллаж, БНХАУ-д их маргаан үүссэн, JYP Entertainment-ийн хувьцааны үнэ нь нэг өдөрт 4.540 воноос (ойролцоогоор $ 4) 4.140 вон (ойролцоогоор $ 3.60) болсон. Энэ нь бараг хувьцааны 10 хувийг алдаж байгаа ба бүх хувьцааны хувьд энэ нь 13.6 сая воны (ойролцоогоор $ 11,800) алдагдал юм.




JYP ослын маргаан:
JYP Entertainment-ийн хувьцааны үнэ 2014 оны дөрөвдүгээр сард Sewol гатлага онгоцны ослын дараа огцом буурсан байна. Хөрөнгө оруулагчид энэхүү мэдээг сонссоны дараа Park Jin Young-ийн эхнэр болон авга ах Sewol онгоцны эзэн аль аль нь байсанд авлига, санхүүгийн асуудалтай хэмээн яриа тархаж эхэлсэн байна. JYP ямар ч хөрөнгө аваагүй гэдгээ илэрхийлсэн ч цуу яриа хувьцааны үнийг 6000 вон (ойролцоогоор $ 5.20) -аас 4500 вон (ойролцоогоор $ 3.90) буюу 25 хувь бууруулах шалтгаан болсон юм.




Park Bom-ын мансууруулах бодисны маргаан:
2014 онд 2NE1 хамтлагийн гишүүн Park Bom хууль бусаар эм хил давуулсан гэсэн цуу ярианаас болж YG Entertainment-ийн хувьцааны үнэ 44,500 воноос 37,000 вон (ойролцоогоор $38.50аас $32.00) хүртэл буурсан. Хувьцааны үнэ YG-гийн хөвгүүдийн хамтлаг WINNER-ын ачаар аврагдсан. Тэд наймдугаар сард дэбютээ хийж, хувьцааны үнийг 52.900 вон (ойролцоогоор $ 45.80) хүртэл хувьцааны үнийг өсгөсөн.




IU-ийн 2015 оны скандал:

2015 оны арваннэгдүгээр сарын 3-ны байдлаар Loen Entertainment-ийн хувьцааны үнэ 79,900 вон (ойролцоогоор $ 69) байсан. Гэвч түүний дууны үгний тухай маргаан эхэлсэний дараа буюу арваннэгдүгээр сарын 12-ны байдлаар 64.300 вон (ойролцоогоор $ 56) болж буурсан. Loen-ы хувьцааны нийт хэмжээ дээр үндэслэвэл энэ нь 394,5 тэрбум вон (ойролцоогоор 342,7 сая $) -ийн алдагдал юм.

No comments:

Post a Comment

hjhk