Thursday, April 7, 2016
INFINITE Woohyun эргэн ирнэ..
Infinite Woohyun дэбүт хийснээс хойш 6 жилийн дараа анх удаа бие даасан цомог гаргах гэж байна. Өмнө нь Woohyun , Shinee хамтлагын Key-тэй ToHeart хэмээх саб хамтлагт байсныг нь мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Мөн өнгөрсөн онд Infinite-ын ахлагч Sunggyu соло дэбүтээр эргэн ирж хөгжмийн нэвтрүүлгүүдээс нэлээдгүй шагнал хүртсэн. Бие даасан уран бүтээл гаргаж байгаа 2 дахь гишүүн болж байна. Энэ оны 4 сарын 7-нд буюу өнөөдөр Woollim Entertainment-аас албан ёсны мэдэгдэл хийсэн ба Woohyun 5 сард соло дэбүтээр эргэн ирнэ. MV болон зураг авалт эхэлсэн ба тэрний анхны ганцаарчилсан эргэн эрэлт учир тэр их хүчин чармайлт гаргаж байгаа. Тэрээр кино зураг авалттай завгүй байгаа хэдий ч сэтгэлээсээ хандаж хичээж байгаа.
Бид бүгд тэрний ялалтыг тэсэн ядан хүлээж байна. Woohyun гоцлол дуугаараа агуу их авъяасаа харуулна гэдэгт итгэж байна гэсэн байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment
hjhk