Friday, April 22, 2016

Өмнөд Солонгосын шилдэг 13 реппэр.

Солонгосын хөгжмийн ертөнцийн шилдэг реппэрүүдийг танилцуулж байна.



13. Ikon- Баби (Bobby)
Mnet-ийн "Show Me the Money" болон YG Entertainment-ийн "WIN: Who is Next?” зэрэг шоун дээр Баби (Bobby) олны анхаарлыг маш их татсан. Эдгээр шоугаар зөвхөн залуу хамтлагийн гишүүний хувьд биш, дэлхий нийтэд түүний авъяасыг харуулах боломж олгосон гэж хэлж болно. Тэрээр "SMTM 3"-ын ялагч болсноор шилдэг реппэрүүдийн тоонд зүй ёсоор багтах болсон юм.

12. Monsta X – Жүхон (Jooheon)
Жүхон нь энэ жагсаалтын хамгийн залуу реппэрүүдийн нэг юм. Тэрээр "Show me the money"-д оролцож өөрийнхөө авьяасыг харуулсан ба сонирхуулахад, хүмүүс түүнийг хасагдсан нь шударга бус зүйл гэж үздэг.

11. FIESTAR – Ейжи (Yezi)
Feistar хамтлагийн гишүүн Еэжи (Yezi) “Unpretty Rapstar 2”-т оролцсоноороо өөрийнхөө авьяасыг олон нийтэд харуулсан төдийгүй хамтлагаа өмнөхөөс нь илүү олны танил болгожээ.

10. Brown Eyed Girls – Мирёо (Miryo)
Тэр бол олон нийтийн дуртай реппэрүүдийн нэг. Brown Eyed Girls хамтлаг гарч ирсэн цагаас эхлэн өөрийгөө шилдэг гэдгээ нотолсоор ирсэн ба энэ жагсаалтын хамгийн ахмад реппэр юм.

9. Winner – Мину (Mino)
Мину хамтлагт орохоосоо өмнө Жику (Zico)-тай хамт уран бүтээл хийдэг байсан бөгөөд "Show me the money 4"-ийн сүүлчийн шатанд үлдэж өөрийгөө хэр авьяаслаг реппэр болохоо харуулсан юм. Тэрээр одоо Winner хамтлагийн гол реппэр ажээ.

8. EXID – LE (Элли)
Элли (Le) нь Exid хамтлагийн реппэр юм. Тэрээр уг хамтлагт орохоосоо өмнө Jiggy Fellaz-ийн реппэр байсан.

7. BTOB –Илхүн ( Ilhoon)
Илхүүн (iLhoon) нь сайн реппэр төдийгүй хамтлагийнхаа маш олон дууны ая үгийг зохиосон авъяаслаг алдартан юм.

6. B.A.P - Бан Ёнгук (Bang Yong Guk)
Ёнгук (Yonguk) нь өмнөд солонгосын B.A.P хамтлагийн гишүүн болохооосоо өмнө “Soul connection” нэртэй хип хоп хамтлагийн гишүүн байсан. Тэрээр ихэвчлэн хамтлагийнхаа дууны үг, ая, найруулгыг нь хийдэг авьяаслаг ахлагч юм.
5. BTS – Шюга (Suga)
Ихэнх тохиолдолд түүний авьяасыг Рэпмун (RapMonster) халхалж байсан гэх олны яриа бий. Гэхдээ саяханаас эхлэн хүмүүс түүнд анхаарлаа хандуулах болжээ. Ая зохиох, дууны үг бичих зэрэг олон талын авъяастай. Ихэнх дуунуудаа тэр өөрөө зохиож, продюссерлэдэг. Мөн тэрээр BTS хамтлагт орохынхоо өмнө өөрийн нэрийг гаргаж явсан реппэр юм.

4. B2ST – Жунхён (Junhyung)
B2ST хамтлагийн гишүүн Жунхён (Junhyung) нь хамтлагтаа дуучин, үг бичигч, бүжигчин, найруулагч, реппэр зэрэг маш олон үүргийг гүйцэтгэдэг. Тэрээр олон төрлийн авьяастай шилдэг уран бүтээлчдийн нэг юм.


3. Block B – Жику (Zico)
Block B хамтлагийн хамгийн залуу гишүүдийн нэг Жику (Zico) нь хамтлагийнхаа ахлагч, гол реппэр нь юм. Тэрээр хамтлагт орохоосоо өмнө ч сайн реппэр гэдгээрээ олонд танигдсан ба ‘Show Me The Money’ нэвтрүүлгийн найруулагчдын нэг авъяаслаг залуу уран бүтээлч юм.

2. 2NE1 – Сиэл (CL)
2ne1 хамтлагийн ахлагч, дуучин, гол реппэр Сиэл. Энэ жагсаалтанд яахын аргагүй тэр багтах нь тодорхой. Тэрээр зөвхөн солонгостоо төдийгүй АНУ-ын зах зээлд хүч сорихоор бэлдэж буй авьяаслаг хүчирхэг эмэгтэй юм.

1. Big Bang – T.O.P
Энэ жагсаалтанд орсон уран бүтээлчдийн нэг бол Чүэ Сынхён (Choi seunghyun) буюу T.O.P билээ. Тэрээр дууны үг, ая зохиогч, жүжигчин, найруулагч ба өвөрмөц урсгалыг бий болгодог уран бүтээлч юм. Тэрээр YG энтэртайментэд орохоосоо өмнө Tempo нэрээр үглэдэг байжээ.

No comments:

Post a Comment

hjhk